• Эрхи Цогцолбор, Улаанбаатар
  • (976) 77431850
  • contact@fins.mn
Нүүр хуудас: Үйлчилгээ
Та энд байна: Нүүр хуудас \ Үйлчилгээ
Ерөнхий

Эрсдэлийн удирдлагын тогтолцооны цөм нь “Өөрийн эрсдэл болон төлбөрийн чадварын үнэлгээ” бөгөөд “Финс ХХК” нь Хорооноос баталсан Даатгагч өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх заавар”-ын дагуу хамгийн тохиромжтой, хангалттай аргачлал, техникийг багтаасан “ORSA TOOLKIT” системийг хөгжүүлэн даатгагчийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна.



Даатгалын бизнесийн цөм нь математик суурьтай байдаг буюу их тооны хууль, магадлал статистикт үндэслэн явагддаг. Манай олон жилийн туршлагатай мэргэжлийн ажилтнууд, зөвлөхүүд нь даатгалын компанийн бүтээгдэхүүний хураамжийн тооцоолол, төрөл бүрийн нөөц сангийн тооцоолол, өгөгдлийн чанар, зохицуулах байгууллагад гаргах тайлан мэдээ зэрэгт зөвлөгөө өгнө.

Ажилтны өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж нь НББОУС-19 Ажилтны тэтгэмж стандартын “Ажил эрхлэлтийн дараах тэтгэмж”-ийн хөтөлбөрт хамаардаг ба уг төрлийн тэтгэмжийн хөтөлбөрүүд ихэвчлэн олон арван жил үргэлжлэх хүлээлттэй байдаг учир актуар тооцоололтой байдаг. Манай олон жилийн туршлагатай, тэтгэмжийн актуар тооцооллоор мэргэшсэн хамт олон тэтгэмжийн сангийн актуар тооцооллыг хийж байна.

Бусад үйлчилгээ

Бид "Финc Брокерс ХХК" даатгал ба давхар даатгалын зуучлалын компанитай хамтран ажилладаг ба даатгалын компаниудын эрсдэлийн удирдлагын үр дүнд шилжүүлэх шаардлагатай гэж тодорхойлогдсон өндөр үнэлгээ бүхий төрөл бүрийн хөрөнгө, хариуцлага, санхүү, амь нас болон гэнэтийн ослын эрсдэлүүдийг олон улсын давхар даатгалын зах зээлд шилжүүлэх, Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын зөвлөгөө өгч бүх төрлийн эд хөрөнгө, хариуцлага, эрүүл мэнд, гэнэтийн осол, санхүүгийн эрсдэлүүдийг дотоодын болон олон улсын даатгалын зах зээл рүү шилжүүлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Бидний хамтран ажилладаг "Финc Брокерс ХХК"-ийн сургалт семинар нь олон улсын түвшний мэдлэгийг дотоодын компаниудад олгох, тухайн үзүүлсэн үйлчилгээний нөү хауг зөвхөн үйлчилгээ авсан газар нэгжид бус компанийн шаардлагатай бусад алба хэлтсүүдэд суулгадаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Биднийг сонгох шалтгаан
Ёс зүйг дээдэлсэн мэргэжлийн түнш


Бид сонирхлын зөрчил, хуулийн зөрчил, ёс зүйн зөрчилтэй бизнесүүдээс татгалздаг.

Бизнесийн онцлогт нийцсэн шийдэл


Бид ирээдүйн боломж, бизнесийн онцлог, зах зээлийн хэрэгцээнд нийцсэн уян хатан шийдлийг санал болгоно.

Салбар хавсарсан мэдлэг - ур чадвар


Бид тасралтгүй хөгжих нэгдмэл сонирхолтой эдийн засаг, технологийн салбарын бүтээлч мэргэжилтнүүд, зөвлөхүүдийн баг хамт олон.

Үндэстэн дамнасан хүчирхэг түншлэл


Бид үндэстэн дамнасан мэдлэг ур чадварын солилцоо, харилцан ашигтай хамтын хөгжилд нэгдмэл сонирхолтой хүчирхэг түншлэл.