• Эрхи Цогцолбор, Улаанбаатар
  • (976) 77431850
  • contact@fins.mn
Бүх нийтлэл: Энд дарна уу
Та энд байна: Нүүр хуудас \ Нийтлэл
Эрсдэлийн хуримтлал
27 January, 2020 by Ц.Будмаа, in Улаанбаатар

Mergency Events Database (EM-DAT) мэдээллийн сангийн өгөгдлөөс харахад 1980-аад оныг хүртэл жилд 50 хүртэлх тооны улс оронд аюултай хэмжээний үер болдог байсан бол 2000 оноос хойш энэ тоо 80 орчимд хүрчээ. 1960-2013 оны хоорондох харьцуулсан тоон мэдээллээс харахад аюултай хэмжээний үерээс үүдэх эдийн засгийн хохирол жил бүр 6,3%-аар өсч байна (Masahiro Tanoue, Yukiko Hirabayashi, Hiroaki Ikeuch, ‘Global Scale river flood vulnerability in the last 50 years’ , 2016).



Монгол орны хувьд тохиосон аадар бороо, үер усны аюулын мэдээг ҮСХ-ны статистикаас харвал жилээс жилд давтамж нэмэгдэж байгаа бөгөөд ОБЕГ-ын мэдээллээс үзэхэд үерийн аюул нь давтамжийн хувьд УБ хотод тохиосон бусад төрлийн эрсдэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдтэй харьцуулахад хоёрт орж байна.





Тодорхой нэг төрлийн эрсдэлээс (байгалийн гамшигт үзэгдэл, кибер эрсдэл, терроризм, дэлбэрэлт гэх мэт) улбаалан даатгалын компанид нэг дор хэдий хэмжээний хохирол учирч болохыг тооцдог Risk accumulation буюу Эрсдлийн хуримтлал хэмээх үзүүлэлтийг даатгалын ба давхар даатгалын компаниуд тооцоолж үйл ажиллагаандаа ашигладаг жишиг дэлхий нийтэд нэгэнт тогтжээ. Төрөл бүрийн аргачлал, програм хангамж, платформуудын тусламжтайгаар дэлхийд нэр хүндтэй даатгал, давхар даатгалын компаниуд хуримтлагдсан эрсдэлийн хэмжээгээ олж мэдэх, тэдгээрийн үр дагаврыг хэмжихэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна.



Улаанбаатар хотын үерийн бүсүүд дэх хөрөнгийн хуримтлал Бид даатгалын компанийн багцад байгаа хөрөнгүүд Улаанбаатар хотын үерийн бүсүүдэд байрлаж буй эсэхийг тогтоох, үүн дээр үндэслэн даатгалын компанийн эрсдэлийн хуримтлалын хэмжээ болоод үерийн аюулаас хүлээж болох нийт зардлыг тооцоолох судалгааны ажлаа хийж үр дүнг гаргалаа. Энэхүү судалгаанд математик, газарзүйн програм хангамж, үер усны тохиох боломжит хувилбарууд ба бусад арга техникүүдийг ашиглав.





Уг ажлын үр дүнд даатгалын ба давхар даатгалын компани хуримтлагдсан эрсдэлээ хэмжих буюу тухайн аюул тохиолдоход даатгалын гэрээнүүдээс ямар хэмжээний хохирол хүлээхээ урьдчилан тооцоолох, түүний үндсэн дээр оновчтой хамгаалалтын арга хэмжээ авах (давхар даатгалын програм худалдан авах, reciprocity хэлцэлд оролцох, CAT Bond гаргах гэх мэт), цаашлаад байгалийн гамшиг тохиолдсон үед эрсдэлийг ажрахгүй даван гарах, улмаар даатгалын салбарт олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.



Мөн түүнчлэн даатгалын мэргэжилтнүүд ч өдөр тутмын үйл ажиллагаандаа шууд ашиглан даатгалын гэрээ байгуулах бүрт тухайн хөрөнгө үерийн эрсдэлтэй бүсэд оршин буй эсэхийг шалгах, тухайн бүсэд үүсч буй эрсдэлийн хуримтлалыг шууд үнэлэн дүгнэж гэрээг байгуулах, байгууллагын удирдлагууд эрсдэлийн хуримтлалыг өдөр тутам хялбар шалгаж байх боломжийг олгох юм.



Уг төрлийн эрсдэлийн хуримтлалын тооцооллын талаар мэдээлэл авахыг хүсвэл та бүхэн бидэнтэй холбогдох боломжтой.