• Эрхи Цогцолбор, Улаанбаатар
  • (976) 77431850
  • contact@fins.mn
Эх үүсвэр: Нийтлэл
Та энд байна: Нүүр хуудас \ Нийтлэл
Урагш харахуй: Жолоочгүй машин ба даатгалын салбар
1 January, 2020 by Ц.Будмаа in Улаанбаатар

Сүүлийн үед бие даасан буюу жолоочгүй автомашин үйлдвэрлэх зорилготой төслүүд ихэссэн бөгөөд уламжлалт автомашин үйлдвэрлэгчид, даатгалын салбарынхан болон дэлхийн улс орнуудын зохицуулах байгууллагууд гэх мэт уг өөрчлөлтийн нөлөөнд автах нэгж бүр уг шинэ технологийн талаар хэлэлцэж, олноор үйлдвэрлэгдэн гарч ирэхээс өмнө бэлтгэлээ хангасан байхаар яарч байна.

"ОRSA TOOLKIT" даатгачгийн өөрийн эрсдэл болон төлбөрийн чадварын үнэлгээний систем
17 September, 2019 by Ч.Мөнхтогоо, in Улаанбаатар

“ORSA TOOLKIT” даатгагчийн эрсдэл болон төлбөрийн чадварын үнэлгээний систем. Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2018 оны 12 сарын 19-ны өдрийн 290 дугаар тушаалаар “Эрсдэлд суурилсан хөрөнгө тооцох аргачлал”, “Даатгалын компанийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хэрэгжүүлэх журам”, “Даатгагч өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх заавар” зэргийг батлан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх болсноор даатгалын салбарт уламжлалт хяналт шалгалтын тогтолцооноос эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих эрх зүйн үндэс тавигдсан.

Эрсдэлийн хуримтлал
27 January, 2020 by Ц.Будмаа, in Улаанбаатар

mergency Events Database (EM-DAT) мэдээллийн сангийн өгөгдлөөс харахад 1980-аад оныг хүртэл жилд 50 хүртэлх тооны улс оронд аюултай хэмжээний үер болдог байсан бол 2000 оноос хойш энэ тоо 80 орчимд хүрчээ. 1960-2013 оны хоорондох харьцуулсан тоон мэдээллээс харахад аюултай хэмжээний үерээс үүдэх эдийн засгийн хохирол жил бүр 6,3%-аар өсч байна (Masahiro Tanoue, Yukiko Hirabayashi, Hiroaki Ikeuch, ‘Global Scale river flood vulnerability in the last 50 years’ , 2016).