• Эрхи Цогцолбор, Улаанбаатар
  • (976) 77431850
  • contact@fins.mn
Нүүр хуудас: Бидний тухай
Та энд байна: Нүүр хуудас\ Бидний тухай
Финс ХХК

ФИНС зөвлөх үйлчилгээний компани нь салбар хавсарсан мэргэжлийн баг хамт олны тусламжтайгаар эдийн засгийн төрөл бүрийн салбарт үйл ажиллгаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд болон даатгал, давхар даатгалын компаниудын үйл ажиллагаанд нийцсэн эрсдэлийн удирдлага ба даатгалтай холбогдох зөвлөх үйлчилгээг санал болгон нөөцийг хэмнэн бүтээмжийг өсгөх, эрсдэлийг багасган зардлыг бууруулах, дэвшил шингээн үнэ цэнийг нэмэгдүүлэх замаар эцсийн амжилтыг ахиулах зорилготой.

Алсын хараа
Бид хөгжлийг түүчээлэгч даатгалын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний компани байж мэдлэгийн эдийн засгийг бүтээлцэнэ.
Эрхэм зорилго
Бид өнөөгийн өндөрлөгийг ахиулан шинэчилж ирээдүйн хөгжлийг манлайлан бүтээлцэнэ.
Үнэт зүйл
Мэргэжлийн, Ёс зүйтэй, Бүтээлч, Хариуцлагатай.
Манай хамт олон
Батаагийн Батням(B.Sc)
Гүйцэтгэх захирал

Батням нь даатгалын салбарт 6 жил ердийн, амьдралын болон давхар даатгалын актуарын чиглэлээр ажилласан туршлагатай захирал юм.


Цэндийн Будмаа(Dip CII, MBA)
Дэд захирал

Будмаа нь даатгалын салбарт 10 жил давхар даатгалын чиглэлээр ажилласан туршлагатай захирал бөгөөд Их Британийн Chartered Insurance Insitute-ийн Монгол Улс дахь Goodwill Ambassador юм.


Чүлтэмийн Мөнхтогоо (Dipl.-Kfm. techn)
Зөвлөх

Мөнхтогоо нь даатгалын салбарт 12 жил эрсдэлийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр удирдах албан тушаалд ажиллаж байгаа туршлагатай зөвлөх захирал юм. MBA зэрэгтэй

Дорждамбын Дамдинжав
Санхүүгийн боловсролын зөвлөх

Дамдинжав нь МУИС-ын Эдийн засгийн сургуулийг Бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Банкны салбарт 15 жил, Иргэдийн санхүүгийн боловсрол, Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 7 жил ажилласан туршлагатай зөвлөх юм.


Мужааны Лувсан
Мэдээлэл технологийн зөвлөх

Лувсан нь Монгол Улсын Их Сургуулийн математикийн факультетийг Хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн. Мэдээллийн технологи, банк санхүүгийн салбарт 20 жил ажилласан туршлагатай зөвлөх юм.


Чулуунбаатарын Батболд
Мэдээлэл технологийн зөвлөх

Батболд нь Монгол Улсын ШУТИС-н харьяа Компьютерийн техник менежментийн сургуулийг Програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Тэрээр програм хангамжийн инженерийн бакалавр болон магистр зэрэгтэй бөгөөд цааш мэргэжил дээшлүүлэн Бүгд найрамдах энэтхэг улсад суралцаж “Microsoft Certified Technology Specialist” зэрэг хүртсэн тэрээр мэдээллийн технологийн салбарт 16 жил ажилласан туршлагатай зөвлөх юм.


Манай харилцагчид